Болгарын Пловдив хотноо туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Ирэх сарын 3-нд эхлэх уг тэмцээнд манай улсаас 2013 оны өсвөрийн шилдэг тамирчин Б.Амарболд оролцохоор болжээ. Тэрээр тус тэмцээний өмнө дэлхийн 50 гаруй орны өсвөрийн сэлэмчид оролцсон хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Уг бэлтгэл өчигдөр эхэлсэн юм. Үүнээс гадна Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар уг олон улсын бэлтгэлийг удирдах дөрвөн дасгалжуулагчийн нэгээр сонгогджээ. Энэ нь монгол дасгалжуулагч олон улсын хамтарсан бэлтгэл удирдаж буй анхны тохиолдол юм. Дашрамд дурдхад, ирэх амралтын өдрүүдэд Орхон аймагт туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх аж.
Б.ЗУЛ