С.Ганбаатар 100 хүнд гэнэтийн бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар 100 хүнд гэнэтийн бэлэг барина

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт ирэх баасан гаригт “Интер” номын дэлгүүрт болох ажээ. Номын нээлт 11.00 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барих гэнэ. Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх аж. Түүний энэхүү ном нь Баялгийн үндэсний үзэл, Цэвэр Засгийн газар, Шударга нийгэм гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд байгалийн баялгаа хэрхэн ашиглаж, улс төрийн ямар шийдвэр гаргавал Монгол Улс хөгжихийг харуулсан. Энэ ч утгаараа хүн бүрийн ширээний ном болно гэдэгт С.Ганбаатар гишүүн итгэж байгаа аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж