Шилдэг инновацийн эзэн ITZone

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Шилдэг инновацийн эзэн ITZone

“ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ЦАХИМ СИСТЕМ”
ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИар шалгарлаа

Нийгэм эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2013” шагналтнуудаа тодрууллаа. “Bloomberg Awards 2013”-ын хамгийн эхний цом буюу "Оны шилдэг иноваци"-ийг ITZone компанийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем” хүртлээ.

“Шилдэгинноваци” шагнал гардан авалт ITZone компанийн
Ерөнхий захирал Н.Баттулга

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжсэн“еPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”–ийг ITZone компани амжилттай хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны 8-р сарын 19-ны өдөр хүлээлгэн өгсөн билээ.  

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт 11.5 мянган метр урт шилэн кабелиар холбож, 12 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж, мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий дата центрийг байгуулсан байна.  

Ингэснээр Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгжийн 150 гаруй улсын бүртгэгчдийн ажил эрс хөнгөвчлөгдөж, иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, нөгөө талаас иргэд шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим шуудан, гар утсаар хүлээн авч, зөвхөн гэрчилгээгээ бүртгэлийн газраас авах байдлаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болжээ.

ePRS системтэй холбогдон ажиллаж буй байгууллагууд:

1.    Төрийн байгууллагууд

§    Авилгатай тэмцэх газар
§    Мөрдөн байцаах ерөнхий газар
§    ШШБЕГ
§    Цагдаагийн газар
§    Шүүх

2.    Банк, санхүүгийн байгууллагууд

Энэ байгууллагууд цахим системтэй өөрсдийн кодоор холбогдож, үйл ажиллагаатай нь хамааралтай, хязгаарлагдмал хүрээний мэдээллийг авах боломжтой болсон байна.

Ийнхүү олон талт ач холбогдлыг өөртөө шингээсэн, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем”-ийг амжилттай нэвтрүүлсэн мэдээлэл технологийн тэргүүлэгч байгууллага ITZone компанийн хамт олонд цаашид улс орондоо улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж