“Талын морьтан дайчин өв соёл” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 8-наас зургадугаар сарын эхэн хүртэл хоёр сарын турш Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нэлттэйгээр дэлгэгдэх гэнэ. Тус үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны ар, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг малгай, торгон дээл зэрэг нийтдээ 160 гаруй үзмэрүүдийг тавих гэнэ.
Уг нандин ховор үзмэрүүдийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаачид зургаан хадны олдвор хэрэглэгдэхүүнийг 2005-2010 онд малтан судалж, ХБНГУ-ийн Бонн хот дахь Ландес музей, бэхжүүлэлтийн ухааны тэнхим Офенбах дахь Германы Ширний музей болон бусад гаруудад гурван жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсний дараа өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд эх орондоо хүлээж авсан ажээ.