Ажилд орох ярилцлаганд хийхгүй байх 5 хөдөлгөөн

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Ажилд орох ярилцлаганд хийхгүй байх 5 хөдөлгөөн

Бид өмнө нь уншигчиддаа ажилд
ороход нөлөөлдөг 10 асуулт гэсэн нийтлэлээ хүргэж байсан (Энд дарна уу).

Харин одоо ажилд орох ярилцлаганд хийхгүй байх 5 хөдөлгөөний талаар хүргэж
байна. Таны гаргаж байгаа үйлдэл, хөдөлгөөн, яриа болгон тодорхой хэмжээнд
таныг хэн бэ гэдгийг, юу бодож, сэтгэж байгааг тань илэрхийлж байдаг гэвэл та
үнэмших байх. Тэгвэл одоогоос 10-аад жилийн өмнө ингэж хэлсэн бол нэг их
тоохгүй өнгөрөх байсан биз ээ. Ялангуяа ажилд орох ярилцлаганы үеэр хэлэхгүй
гэсэн зүйлээ биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх явдал элбэг тохиолддог учраас
гярхай ажил олгогч нарын хараанаас мултардаггүй байна. Саяхан “WiseBread”
компаниас ярилцлаганд орохдоо хүмүүсийн хийдэг 5 биеийн хөдөлгөөнийг
тайлбарласан бөгөөд түүнээс хэрхэн зайлсхийх талаар зөвлөжээ.

Ингээд зөвөлгөөндөө
орцгооё:

Гар барих: Таны аав эсвэл хэн нэгэн эрхэм хүн танд гар хэрхэн барих
талаар зааж байсан биз. Энэ нь таны мэддэг гар барилтаас ч илүү эрхэм байж
мэдэх юм. Тэгвэл бусадтай гар барихдаа сулхан биш, эсвэл хүргэх төдий биш чин
сэтгэлээсээ бага зэргийн чанга атгаж мэндчилэх хэрэгтэй. Хэрэв гарын алга чинь
хөлөрсөн бол гар барьж мэндчилэхээсээ өмнө заавал арчих хэрэгтэй гэдгийг битгий
мартаарай.

Нүүрээ оролдох: Хүмүүс ямар нэг зүйл бодолгүйгээр нүүрэндээ гараа хүргэх
тохиолдол элбэг байдаг ч ярилцлагын үеэр бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх
үүднээс гараа аль болох нүүрэндээ хүргэхгүй байсан нь дээр. Ялангуяа ханиалгах
байдал үзүүлэн хамар, амандаа гар хүргэх бүр ч хэрэггүй. Учир нь нүүрэндээ ямар
нэг байдлаар гараа хүргэх нь бусад хүмүүст таныг шударга бус хүн гэсэн
сэтгэгдлийг үлдээдэг.

Гараа энгэртээ
зөрүүлэн барих:
Хэрвээ
та нэг эсвэл хоёр биеийн хөдөлгөөнийг уншиж чаддаг гэж боддог бол тэр хоёрын
нэг нь энэ хөдөлгөөн яах аргагүй мөн. Гараа энгэртээ зөрүүлэн барих нь бусдаас
өөрийгөө хамгаалсан эсвэл түрэмгийн догшин авиртайг илтгэдэг. Тиймээс
ярилцлагын үеэр бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд ширээний ард ийм
хөдөлгөөн хийх хэрэггүй. Харин гараа ширээн дээр зөрүүлж тавьж болно.

Гөлрөх: Бусдын харцнаас зугталгүй эгц харах нь сайн гэдгийг та
мэдэх байх. Тэгвэл бусад руу зөөлөн эгц харах, гөлөртлөө ширтэх хоёрын хооронд
их ялгаа бий гэдгийг та хэр мэдэх үү? Энэ хоёрын нэгийг төрөлхийн совингоороо
хийдэг бол нөгөөг ингэж чаддаггүй. Тиймээс бусдын өмнөөс харахдаа зөөлөн, аядуу
байдлаар харах хэрэгтэй бөгөөд хэтэрхий их ширтэх хэрэггүй. Энэ нь ярилцагч,
ярилцлага авагч 2 талд хоёуланд нь эвгүй сэтгэгдэл үлдээнэ. Ярилцлагын үеэр
анхаарах бас нэг зүйл бол өрөөн доторхийг гайхсан байдлаар эргэн тойронгүй
харахаас татгалзаарай.

Олон дахин толгой
дохихоос татгалзах:
Олон
дахин толгой дохих нь сайхан санаа гэж та бодож байж болох юм. Тэгвэл энэ
хөдөлгөөнийг олон хийхээс татгалз. Ярилцлага авч байгаа хүн таниас толгой дохиж
хариулах хэмжээний асуулт тавьсан ч тэр зөвхөн толгой дохилгүйгээр бүтэн
өгүүлбэрээр хариултаа өгөх хэрэгтэй. Учир нь та байнга толгой дохиж эхлэвэл тэд
таныг бялдууч эсвэл ноён нуруугүй, түшигтэй нэгэн биш гэсэн ойлголтыг төрүүлэх
нээ. Нэмж сануулахад толгой дохих хэрэгтэй үед энэ хөдөлгөөнийг алгуурхан,
болгоомжтойгоор хийх хэрэгтэй.

Орчуулсан:
Тэрбумтан

Эх сурвалж: businessnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж