Гвинет Холливудын салалтыг нэгээр нэмэв

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Гвинет Холливудын салалтыг нэгээр нэмэв

Холливудын алдартай хосуудын дунд олонд үнэлэгдсэн бат бөх гэр бүл цөөн байдаг билээ. Гэтэл 10 жил ханилж, хоёр хүүхдийн эцэг, эх болсон жүжигчин Гвинет Пэлтроу, “Coldplay” хамтлагийн ахлагч Крис Мартин нар Холливудынхны салалтыг нэгээр нэмжээ. Гвинет, Крис нар салж буй тухай харамсалтай мэдээг “Goop” сайтаар дамжуулан дуулгасан байна. Хосуудын салалтын мэдээтэй зэрэгцэн “Coldplay” хамтлагийн “Magic” нэртэй шинэ сингл цацагдсан нь Крис Мартины харууслыг илэрхийлсэн дуу хэмээгдээд байна. “Magic” дуугаар дамжуулан Крис Мартин, Гвинетийг “алдахыг хүсээгүй нандин эрдэнэ”-тэй зүйрлэсэн аж.

Крис Мартин, Гвинет Пэлтроу нар 2003 онд гэрлэж, охин, хүүтэй болсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж