Хуурамч эм худалдаж авах гэж үү?!

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хуурамч эм худалдаж авах гэж үү?!

Хуурамч эм.
Энэ бол бидний амьдралд бодитоор оршин буй хамгийн нууцлаг үзэгдэл гэдэгтэй та санал нийлэх байх. Хэрвээ тийм нууцлаг биш гэвэл, хэн түүнийг үйлдвэрлэж, ямар шугамаар эмийн сангаар тараагдаад байдаг нь олонд ил тод байх ёстой болно. Гэтэл хууль бус үйлдэл, гэмт хэрэг хийж буй хүмүүс үйл ажиллагаагаа хэзээд нууцалж байдаг.

Хуурамч эм худалдаалсан хэмээн “шударга” эмийн санчийг буруутгах гэхээр хэн нэгэн хүнийг “нөгөө ертөнцөд илгээснийг” нь өөр нэгэн битгий хэл өөрөө ч үл мэднэ. Эмийн санч эмчийн бичсэн жорын дагуу л эм худалдаалдаг. Тухайн эм хуурамч эсэхийг хэн ч мэдэх аргагүй. Тийм  учраас энэ төвөгтэй, аюултай байдлаас өөрийгөө хамгаалах нь зөвхөн хувь хүмүүс бидний өөрсдийн л хэрэг болж  байна.

Хуурамч эм үйлдвэрлэлтэй тэмцэж буй дэлхийн улс орнуудын явуулсан судалгаанд хуурамч эм бэлдмэлүүдийг ерөнхий шинж  байдлаар нь ангилж  үзжээ.

Энэхүү ангиллаас хамгийн аюултай хэлбэр нь “хоосон эм”. Энэ нь гадна байдлаараа хүний нүдэнд өртөхөөр маш  чамин цэмцгэр сав боодолтой хэр нь  уг бэлдмэлд нь эмчилгээний ямар ч бодис агуулаагүй байдаг аж. Ийм эм, бэлдмэлийг дотуур хэрэглэхэд хүний биед шууд ямар ч хор хөнөөл үзүүлдэггүй. Хамгийн аюултай нь, зүрхний шигдээс хурцдах, суулгалтаас болж  хүүхэд жингээ огцом алдах зэрэг яаралтай түргэн тусламж шаардагдах мөчид хоосон бэлдмэл ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ хуурталтаас болж тухайн хүний амь нас үхэлд ч хүрэх аюултай. 

Өөр нэгэн хуурамч бэлдмэлийн  төрөл нь “ориг” эмийн бэлтгэх  зааврыг яг дууриалган хийсэн байх. Ийм бэлдмэлийг шинжилж үзэхэд анагаах чанартай гол бодисийг нь тодорхой хэмжээгээр агуулсан хэдий ч хэмжээ нь хэт бага, эсвэл их тунгаар байдаг гэнэ. Ийм бэлдмэл нь өвчтөний биеийг байнга хянаж буй эмчийг ч мэхэлж  дөнгөдөг  байна.

Сүүлийн үед илүүтэй худалдаалах болсон хуурамч бэлдмэлийн  нэг төрөл нь  – орлуулагч бэлдмэл.  Энэ нь үйлдвэрлэгч тухайн бэлдмэлд байх ёстой бодисыг зохих хэмжээгээр нь  хийсэн хэр нь  хатуу мөрдөх ёстой технологийн горимыг зөрчсөн байдаг. Энэ  гажуудал нь  чанарын шалгалт хийх үед ашигладаг тусгай төхөөрөмжөөр л илэрдэг  байна.

Эмийн үйлдвэрүүдэд хийж буй  ямар ч  чанарын шалгалт эдгээр хуурамч бэлдмэлүүдийг зах зээлээс шахан зайлуулж чаддаггүй юм  байна. Учир нь хуурамч эм үйлдвэрлэгчид болон борлуулагч нар худалдаанаасаа асар их орлого олцгоодог тул бусармаг үйл ажиллагаагаа дээд зэргээр өнгөлөн далдалж чаддаг аж. 

Хуурамч эм бэлдмэл нь дэлхийн бүх л улс оронд нэвтэрсэн байх тул бүх үйлчлүүлэгчдэд ижил анхууруулга өгөх боломжтой юм. Иймээс хүн бүр жинхэнэ эмийг хуурамчаас ялгаж  мэддэг байх хэрэгтэй. Энэ үүднээс  дараах  найман зөвлөгөөг өгье.   
 1. Эмчийн бичиж өгсөн жор, зааваргүйгээр ямар ч эм, тариаг авахгүй байх хэрэгтэй. Хуурамч эм бэлдмэл борлогддог хамгийн түгээмэл арга бол ах дүү, хамаатан садан, найз нөхдийн хүрээгээр сүлжээ маягаар  борлуулах. Иймээс “танилын” шугамаар эм авч хэрэглэхгүй байвал таны хуурамч бэлдмэл хэрэглэх эрсдэл эрс багасах болно.
2. Ямар ч эм, тариаг гар дээрээс худалдан авахгүй байх.
3. Эм худалдан авах шаардлага гарвал зөвхөн  нэг л эмийн сангаас авч бай. Ямар ч тохиолдолд гэрт ойрхон, зам зуурт гэх зэрэг шалтгаанаар явуулын, жижиг, хяналтаас гадуур үйл ажиллагаа эрхлэх боломжтой эмийн худалдаа эрхлэгчдээс худалдан авахгүй байхыг анхааруулъя. Шинжээчид ийм төрлийн суурин бус явуулын эмийн худалдаа эрхлэгчид хуурамч бэлдмэл худалдаалах өндөр магадлалтай гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж