Иргэний бүртгэлийн үйлчилгээг хорооноосоо авна

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Иргэний бүртгэлийн үйлчилгээг хорооноосоо авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл манлайлан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг ойртуулж, хөнгөн шуурхай болгох,  хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн захиргаа Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны
санамж бичигт гарын
үсэг зурлаа.


Нийслэлийн Засаг дарга б
өгөөд Улаанбаатар хотын Захирагч, УБЕГ-ын даргын хамтарсан
захирамж, тушаалаар улсын б
үртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах
ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсэг нийслэлийн хороодыг
үе шаттайгаар шилэн кабелиар Улсын бүртгэлийн мэдээллийн
нэгдс
эн сүлжээнд холбох ажлыг хийж
байгаа б
өгөөд эхний ээлжинд холбогдсон 42 хороонд улсын
б
үртгэлийн 5 төрлийн үйлчилгээг хийхээр боллоо.


Хорооны улсын б
үртгэгч өнөөдрийн байдлаар
шилжилт х
өдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байгаа юм. Харин Нийслэл, УБЕГ-ын
хамтын ажиллагааны д
үнд 4-р сараас гэрлэсний,
гэрлэлт цуцласны, гэрлэлт сэргээсний, иргэний
үнэмлэх дахин олголтын, нас барсны бүртгэлийг хорооноос олгоно.
Нийслэлийн 152
хороог энэ
ондоо багтааж Улсын б
үртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөснөөс гадна зайлшгүй шаардлагатай олон үйлчилгээг нэмж үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр хамтарсан ажлыг хэсэг ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж