Тэрээр тайлбар хүргүүлэх тухай албан бичигтээ “Бурхан хүнийг бүтээж бусдыг нь барилгачид бүтээсэн гэдэгчлэн хийсэн бүтээсэн нь нүдэнд харагдааж гарт баригдам сайхан салбарыг манлайлан удирдаж байгаа сайд таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэхэд байнга тусалж дэмжиж байдагт тань талархал илэрхийлье. Сайд таны хомсхон цагаас хумслан оюуныг тань чилээсэндээ хүлцэл өчсүү. Хүндэтгэсэн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Батцэнд” гэжээ.
Ингээд л жиргээ ар араасаа хөврөв.
-Аль ч түвшинд бөгс долоогч нарын эрин үе удахгүй дуусаж, долоосон бөгснийхөө үнэрт гүн хордох цаг ирж байна гэдгийг та бодож үзсэн үү?
-Долигнуур эр: Даргаа гадаа бороо ороод байна, орж л байг уу?
–Батцэнд гэгч ямар хүн байна харсан үзсэн хүн байна уу?
-Сайд таны хомсхон цагаас хумслан оюуныг тань чилээсэндээ хvлцэл шчсvv…. Би vхэх ялтай….. Б Батцэнд
-энэ Б.Батцэнд гэж ямар супер долоогч байна аа, нэг долоогочихымсан
-Улсын тэргүүний уран долоогч Батцэнд гэхээс өөр юу хэлэхэв
-Бялдуучлалын гайхамшиг гэж энэ байх. Ёстой хоол идэх сонирхолгүй болчлоо
-За нэг долоогч гэсэн юмыг хэдэн хүн копидэж тавив.. Нэг нөхрийн наргиа байлгүй дээ. Эрүүл хүн ийм юм бичихгүй” гэх зэргээр үргэлжлүүлэв.
Энэхүү нөхрийг зарим нь “супер долоогч” хэмээн тодорхойлсон бол зарим нь “нийгэмд буй олон бялдуучдын энгийн нэгэн төлөөлөл” хэмээн дүгнэв. Миний хувьд энэ хоёр дүгнэлтийн сүүлийнх нь үнэнд илүү ойрхон санагдана. Үнэхээр төрд “танай хүн, манай хүн” хэмээн фракц үүсгэн доод албан тушаалтнуудаа бүрдүүлдэг, өөрсдийн хүнийхээ хийсэн алдааг нүд анин өнгөрдөг, өнөө хүмүүс нь даргынхаа өмнө зусарч бялдууч зан гарган амьдардаг ийм нийгмийн зураглал байгааг ганц албан бичиг цухасхан харуулсан нь энэ бололтой.
Цахим Болжмор