![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/3/e57d907ca3315cd4/181976ec8f2dac91big.jpg)
Тус үйл ажиллагааны зорилго нь хүүхдийг багаас нь шүдээ угааж хэвшихэд оршино. Хүн амын ихэнх, тэр дундаа бага насны хүүхдийн дунд шүдний өвчлөл их байдаг. Шүдний өвчин нь өөр төрлийн өвчний үндэслэл болох магадлалтай учраас үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдийг багаас нь шүдээ зөв угааж хэвшүүлэх нь үр дүнтэй юм хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэллээ. Мөн тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн бүх хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд цаашилбал "үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг бүх хүүхдийг хамруулах хэрэгтэйг онцолсон юм.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/3/2d0c7a97130101c6/d2e466a783cd1194big.jpg)
“Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр нэг сарын хугацаатайгаар явагдах бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд нэгээс гуравдугаар ангийн бүх хүүхэд шүдний үзлэгт хамрагдах юм. Мөн долоо хоногт нэг удаа өрхийн эмнэлэгээс үзлэг хийж, шаардлагатай оо, сойз ооны суурийг Дэлхийн зөн Дарь эх хөтөлбөрийн хамт олон бэлтгэж өгөхөөр хамтран ажиллаж байна.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2014/3/4a2465ced23a7a79/01c11fce817a8813big.jpg)