Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй "Сhallenge Cup" тэмцээн нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон юм. . Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдсан ч Хонгконг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) улсын шигшээг тус тус ялж Арабын Эмиратын багтай мөнгөн медалийн төлөө тоглосон боловч талбайн эздэд 3:1 харьцаагаар хожигдсоноор хүрэл медалийн эзэд болсон билээ.
Монголын тамирчид хоёрдугаар үеийг дуустал 1:1 оноотой тэнцүү тоглолттой явж байсан боловч сүүлийн үед хоёр оноо алдаж ялагдсан юм. Ийнхүү хүрэл медаль хүртсэн нь өнгөрсөн оны амжилтаа бататгасан явдал боллоо.
03.16 Монгол -Тайвань (3-10)
03.17 Хонконг- Монгол (2-9)
03.19 Монгол – Кувейт (3-1)
03.20 Тайланд -Монгол (3-8)
03.22 АНЭУ – Монгол (3-1)
Монгол Улсын шигшээ баг "Сhallenge Cup" тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцохдоо сүүлийн хоёр жил дараалан хүрэл медаль хүртэж байгаа нь энэ юм.