Сайд А.Гансүх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Сайд А.Гансүх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогыг боловсруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Засгийн газар уг тогтоолын төслийг 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан юм. Шинэчлэлийн Засгийн газраас улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхээр өмнөө тавьсан олон зорилтуудыг хэрэгжүүлэх, шинэ бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлэхэд авто тээвэр онцгой ач холбогдолтой хэмээн үзэж Зам, тээврийн яамнаас дээрх бодлогын баримт бичгийг боловсруулсан байна. “Сүүлийн үед авто замын тээврийн салбар дахь зохицуулалтгүй тээвэр далд эдийн засгийг дэмжих механизм болж хувирсан, жолооч нарын ур чадвар, хариуцлага, сахилга, техникийн мэдлэг, хөдөлгөөний соёл дутмагаас зам тээврийн осол буурахгүй байгаа, түүнчлэн авто замын тээврийн үйлчилгээний стандартыг шинэчилж боловсронгуй болгох зэрэг шаардлагын үүднээс энэхүү бодлогын баримт бичгийг санаачлан боловсруулсан юм” хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх хэллээ.

Эх сурвалж: mrt.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж