Монголын талыг ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, солонгосын талыг тус улсын ГХЯ-ны Соёлын харилцааны товчооны захирал Ким Дун Ги нар тус тус тэргүүлж оролцов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр улс хоорондын олон нийтийн дипломат харилцааг хөгжүүлэх, хоёр орны ард иргэд хоорондын харилцан ойлголцол, бие биенийхээ түүх, соёл, уламжлалын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, харилцан сурталчлах тал дээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ард иргэдийн харилцан ойлголцол, тухайн орны талаарх мэдээлэл, мэдлэгийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн салбар ихээхэн үүрэг гүйцэтгэдгийг монголын тал онцлон тэмдэглэж хоёр орны сэтгүүлч хоорондын солилцоог нэмэгдүүлэх, хэвлэл мэдэллийн байгууллагуудын төлөөллийг харилцан нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа илэрийллээ.
БНСУ-ын ГХЯ-наас тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаараа дамжуулан монголын олон нийт, ялангуяа залуучуудад хандсан соёлын олон арга хэмжээг хэрэгжүүлэхэр төлөвлөж буйгаа танилцуулаад Монгол Улсын ГХЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Талууд энэ чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах, энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар тохиролцон зөвлөлдөх уулзалтыг үр дүнтэй боллоо хэмээн дүгнэв.