
Фото: Madaree Tohlala / AFP / East News
2014.03.24. Таиланд. Наратхиват гэдэг өмнөд мужийн Руезо районд явагддаг дууч шувуухайн уламжлалт наадмын үеэр шувуудтай торыг шонд өлгөжээ. Энэ наадамд Тайланд, Малайзи, Сингапур зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудаас дууч шувуухайгаа хүмүүс авчирдаг.
Хулсан торнуудыг угалз, өнгөт даавуун туузаар чимэглэсэн байдаг. Тэмцээний үеэр торонд байгаа шувуудыг гурав орчим метрийн өндөр төмөр шонд өлгөдөг ажээ. Шүүгчид шувууд хэрхэн донгодон жиргэж байгааг голчлон шалгарулах бөгөөд торны өнгө үзэмж төдий л сонин биш. Шувууны чанга жиргэх, удаан жиргэх, дууны өндөр өнгө, үргэлжлэх хугацаанд оноо өгч, түүнийгээ нэгтгэн дүгнэдэг ажээ. Шилдэг дууч шувуухай нь сая орчим баттаар (30 мянга орчим ам.доллар) шагнуулдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР