
2014.03.23. Индонези. Баруун Ява мужийн захиргааны төв Бандунг хотын ойролцоох Желеконг гэх тосгоны зураач шинэ бүтээлээ хатаахаар байшингийнхаа дээвэрт дэлгэн тавьжээ. Тус тосгоныхон зургуудаа заран амьдралаа залгуулдаг. Тосгонд амьдардаг 300 орчим зураачид амьдардаг бөгөөд сардаа 1000 орчим зураг зурдаг. Зургийн үнэ нь 50000-аас 11 сая индонези рупий болдог нь ойролцоогоор 4,5-1000 ам.доллар юм.
Желеконг нь “Уран зураачдын тосгон” нэрээр бүсдээ алдартай. Тосгоны гол гудамжийн 700 метр зайд хэдэн арван жижиг урлангууд, галарей байрлажээ. Драмын жүжигчин байсан Один Рохидин гэдэг хүний буянаар тосгоны “уран бүтээлийн амьдрал нь“ 1965 оноос эхэлжээ. 1964 онд Рохидин зураг зурж сурахаар хичээл заалгаж эхэлсэн байлаа. Жилийн дараа тэрээр тосгондоо ирээд зургаа зурж, хамаатан садан, хөршүүддээ худалдаж эхэлсэн гэнэ.
Один 11 сурагчтай болсон ба аажмаар тосгоны уран бүтээлчид өргөжиж, техник, арга барил нь ч нэмэгджээ. Одоо тосгоны 5000 хүний 35 хувь нь зураг зурдаг болсон байна. Тус тосгоноос Герман, Нидерланд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнуудын галарейд зургаа тавиулсан хүмүүс цөөнгүй.
Тосгоны зураачдын зургийг Ява, Суматра, Бали, Калимантан, Сулевеси арлууд болон Малайз, Бруней, Хятад, Сингапур, Энэтхэг, Саудын Араб зэрэг орнуудад ч зардаг ажээ.