Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Далайн хий үзэгдэл

Фото: Corbis / All Over Press

2014.03.20. Испани. Сарны мөгөөрс гэгдэх чихт аурелия (Aurelia aurita) Мадрид хотын амьтны хүрээлэнд хөвж яваа нь.

Хагас гэрэлтэгч оргонизм нь ягаандуу усан үзмийн өнгөтэй ба хий үзэгдэл шиг харагдана. Эдгээр амьд биетэд амьсгалын болон зүрх судасны систем байхгүй. Тэд биеийн гадарга дахь уснаас хүчил төрөгчийг нимгэн хальсаараа тараан хуваарилж амьсгална. Тэд усны бичил биет организмыг (планктон) муужруулах мөн өөрсдийгөө хамгаалах немотоцитийн эстэй. Хүний хувьд тэр эсийн үйлчилгээ нь халгайн түлэлтээс арай сул.

Амных нь дэргэд  илжигний чих шиг хэлбэртэй  дөрвөн сэлүүр байдгийн улмаас түүнийг чихт гэж нэрлэжээ. Тэдгээр чих нь амыг нь тойрон байрлана. Тэмтрүүлүүд нь бичил организмыг ам руу нь аажмаар туун оруулахад дээрх сэлүүрүүд нь  хатган муужруулдаг байна.

Эм хүйстний сэлүүр нь эрийнхээс илүүтэй том байдаг нь авгалдайгаа хадгалдагтай нь холбоотой. Үнэн хэрэгтээ мөгөөрс дөрвөн “нүдтэй” бөгөөд гонад гэж нэрлэгдэх эдгээр эртнүүд нь бэлгийн эсийг боловсруулдаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж