
Ингээд яруу найргийн “Таван хором”-ын шүүгчдээр суусан Төрийн соёрхолт, СГЗ зохиолч Долгорын Нямаа, СГЗ судлаач Д.Цэдэв, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва нар яруу найрагчдад “Таван хором” гэсэн сэдэв өгсөн юм. Харин таван минутанд бичсэн шүлгүүдээ яруу найрагчид уншсаны дараа дүн гарч залуу яруу найрагч Т.Саранчимэг тэргүүлж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, залуу яруу найрагч, зураач Г.Мөнхбаатар нар удаалсан юм.
Дашрамд сонирхуулахад анх С.Буяннэмэх яруу найргийн дугуйланг санаачлан хичээллүүлж байхдаа “Таван хором”-д шүлэг зохион бичүүлдэг байжээ.
Д.БҮҮВЭЙ