5 байршилд таксины зогсоол шинээр байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

5 байршилд таксины зогсоол шинээр байгуулна

Энэ онд Улаанбаатар хотод таксины зориулалтаар 5 зогсоол шинээр  байгуулах юм. Нэг таксийн зогсоолд 3-5 такси зогсох боломжтой байхаар төлөвлөж байгаа бөгөөд ХУД-ийн Жаргалант үйлчилгээний төвийн хойд талд, Баянгол дүүрэг Бичил хорооллын аркны баруун урд, хотын төв рүү чиглэлд, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн автобусны буудлын зогсоолын ард талбайд, Хар хорин захын урд , Баянзүрх дүүрэгт Сандэй Плазагаас хотын төв рүү чиглэлд тус тус  зогсоол хийхээр ажлын зураг гаргажээ. Таксийн зогсоолын ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан байна. Зогсоол байгуулах ажил  4 сараас эхлэх юм. Мөн энэ онд шинээр 9 байршилд нийтийн тээврийн автобусны зориулалттай талбай гаргахаар газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. Автобусны зогсоолуудын байршлыг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж