
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409-р ангид хоригдож буй иргэдэд “Аз хур” компаниас номын хандив өглөө. Эрх чөлөөгөө хасуулж өргөст торны цаана суугаа хоригдлуудыг номтой нөхөрлүүлэх нь тэдний хүмүүжилд эерэгээр нөлөөлж чадна гэж сэтгэл зүйчид ярьдаг. Тиймээс тус компаниас энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсанд ШШГЕГ-ын харъяа 409 ангийн хоригдлууд талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэд бусдын адил шинээр хэвлэгдсэн, битселлер болж байгаа номуудыг амтархан унших боломжтой болж байгаа юм.
О.САР