Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Өөрийн бодлоо өөрчил

via ЗЭН

…Эрт цаг нэгэн эмгэн үргэлжид уйлж
суудаг байв. Түүний том охин нь борооны шүхэр зардаг худалдаачинтай сууж,
бага охин нь лавша /гурилтай шөл / хийж зардаг хүнтэй суужээ.
Цаг агаар сайхан , нартай үед эмгэн : Одоо яах билээ? Муу охины минь зарж
байгаа борооны шүхрийг нь хэн ч авахгүй шүү дээ ! гэж том охиндоо санаа зовнин
уйлдаг аж. Бороотой өдөр бол бага охиндоо санаа зовниж “ Хэрэв нар гарахгүй бол
охин минь лапша –гаа хийж чадахгүй шүү дээ ! Охин минь яах бол доо гэж бодоод
уйлдаг байв гэнэ. Ингэж эмгэн өдөр бүр хоёр охиндоо ээлжлэн санаа зовниж уйлж
суух болжээ. Нэгэн өдөр ламтантай тааралджээ. Өнөө лам эмгэнийг чухам яагаад
ингэж орь дуу тавин уйлсан шалтгааныг нь асуувал эмгэн учир бүхнээ хэлжээ.
Гэтэл өнөө лам инээмсэглэн хэлсэн нь :
– Та цаг агаарыг өөрчилж хэззэ чадахгүй тул өөрийн БОДЛОО ӨӨРЧЛӨХ хэрэгтэй :
Хэрэв нартай өдөр бол том охиныхоо тухай бүү бодохтун. Харин бага охиныхоо
хийсэн лавша-г сайн зарагдаж байгаа гэж бодохтун. Бороотой өдөр бол бага
охиныхоо тухай бүү бодохтун. Харин түүний оронд том охиныхоо шүхрийг сайн
зарагдаж байгаа гэж бодохтун.
Эмгэн ламын зөвөлгөөг дуртайяа хүлээн авчээ. Тэр цагаас хойш хөөрхий эмгэн өдөр
бүр уйлахаа больж амьдрал нь баяр баясгалантай болжээ. Хоёр охиндоо огт санаа
зовнихоо больжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж