дэх хамгийн их дуулиан тарьсан 10 тоглолтыг та
бүхэнд танилцуулж байна. Хөлбөмбөгт ямар ч гайхамшиг болж болдог.
Тэмцээний хамгийн хүчтэй гэгдэж байсан баг ч ялагдаж болдог. Ийм л
учраас хөлбөмбөг гайхамшигтай байдаг билээ.
хэсэг
5. Баруун Герман 1 : 2 Алжир (Испани 1982 – 2-р хэсэг)
Карл-Хайнц Румменигге, Хорст Хрубеш, Пауль Брайтнер, Ло́тар
Матте́ус
зэрэг шилдэг тоглогчдоос бүрдсэн Германы шигшээ баг тухайн үедээ
дийлдэшгүй багуудын нэг байлаа. Хоёрхон жилийн өмнө Европын аваргад
түрүүлээд байсан болохоор 1982 оны дэлхийн аваргад тэднийг түрүүлэх
багаар зүй ёсоор нэрлэж байв. Гэвч хэсгийн эхний тоглолтдоо ДАШТ-д анх
удаа оролцож байсан Алжирийн багт ялагдаж бөөн шуугиан дэгдээсэн.
Хожмоо нэгэн гутамшигт ”жүжиг” болсон Гиёон хотод 42,000 үзэгч цуглан
тоглолтыг үзсэн бөгөөд Алжирийн домог Рабах Мажер тоглолтын эхний
гоолыг оруулж байлаа. 1987 оны Европын цомын финалд энэ тоглогч Байерний
хаалганд өсгийгөөрөө гоол хийж байсан билээ. Румменигге 67 дахь минутад
тооны харьцааг тэнцүүлсэн ч ердөө ганцхан минутын дараа Лахдар Беллоуми
гоол оруулж Алжирчууд 2 : 1-ээр ялалт байгуулсан. Ийнхүү Зиданы
нутгийнхан хэсгээсээ гарах өндөр боломжтой болсон ч тун харамсалтай
байдлаар энэ эрхээ луйвардуулсан юм.
Үргэлжлэл