Аз жаргал гуйлгачин шиг хаалгыг чинь тогшвол…

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Аз жаргал гуйлгачин шиг хаалгыг чинь тогшвол…

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа

Анхын яргуй цасан дороос ургадаг шиг

Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг

Аз жаргалын илч цаг цагтаа ирдэг юм…

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан

Хоргой эмжээртэй дээл биш ээ аз жаргал

Бороо сулсан нарны гэрэл солонго болон нумладаг шиг

Бодол ариулсан насны жаргал хайр болон ивэлдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч

Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу

Арзыг хорз болтол нь нэрж болхоос бус

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж