
Тэмцээний мэдүүлэг хүлээн авах хугацаа 21-нээр дуусгавар болсон бөгөөд одоогоор тэмцээнд оролцох тамирчдын тоо хараахан тодорхойгүй байна.
Энэ жилийн гурав дахь “Их дуулга”-ын цуврал болох Москвагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин 5000, мөнгөн медаль хүртвэл 3000, харин хүрэл медаль хүртсэн тамирчид тус бүр 1500 ам.долларын мөнгөн шагнал хүртэх ажээ.
Дашрамд сануулахад, энэ жилийн дөрөв дэх буюу сүүлийн “Их дуулга”-ын тэмцээн ирэх арванхоёрдугаар сард Токио хотод болох юм.
С.Цэлмэг