
54 дахь, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах
тэмцээн дөрөвдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болно. Улсын
аваргын шигшээ тэмцээнд хагас шигшээ шатнаас шалгарсан шатарчид болон
өнгөрсөн жилийн улсын аваргын медальтнууд, рейтингээр хамгийн өндөр
чансаатай эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин шалгарчээ. Их мастер
Б.Хатанбаатар 23 дахь удаагаа оролцох бол 13 настай Ү.Агьбилэг, 17
настай Э.Энхнар нар анх удаа насанд хүрэгчдийн шигшээ тэмцээнд
өрсөлдөнө. Өнгөрсөн жилийн улсын аваргад их мастер Б.Хатанбаатар, ОУМ
Г.Мөнхгал нарт хожигдоогүй бол медальт байрт шалгарч болох байсан ОУМ
Б.Мөнгөнтуул дөрөв дэх удаагаа эрчүүдтэй өрсөлдөнө. Түүний хувьд 2013
онд дөрөвдүгээр байрт шалгарсан.
Эмэгтэйчүүдийн хувьд улсын
аваргын гурван түрүүт ФИДЕ мастер У.Лхамсүрэн тэргүүтэй 12 шатарчин
шигшээд шалгарсан. Тэдний дунд 18 настай Ү.Үүрийнтуяа, С.Жаргалмаа нар
насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа өрсөлдөхөөр шалгарчээ.
Ингээд шигшээ тэмцээнд шалгарсан тамирчдыг танилцуулья.
Ч.БОЛОР