Хүүхэд (магадгүй одоо ч
гэсэн) байхад
төгөлдөр хуурын хичээл хэцүү санагддаг байсан уу? Оюун ухаан болон бие махбодь
хар, цагаан товчлууруудыг дарахад нэгэн зэрэг “тохирч” чадахгүй байгаа мэт
санагддаг. Хичнээн дуу хөгжмийн багш тань хичээвэл бүх зүйл болно, сайн давтах
хэрэгтэй гэж хэлсэн ч нэг л болж өгдөггүй. Сүүлийн үеийн судалгаагаар
хүний зарим генүүд хөгжмийн авьяас хөгжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг
тогтоожээ.
Уг судалгааг Хелсинкийн их сургуулийн генетикч Irma Järvelä удирдан
явуулсан ба судлаачид 767 хүүхэд болон насанд хүрэгчдийг хамруулсан. Судалгаанд
оролцогчдын хөгжмийг хүртэх байдлыг хэд хэдэн стандарт тестийн тусламжтай
судалсан. Энэхүү стандарт тест нь дууны өнгө, хугацаа болон хэмнэл зэргийг
хэрхэн хүртэж байгааг илрүүлдэг. Мөн түүнчлэн судлаачид оролцогчдоос цусны дээж
авсан.
Холбоосын шинжилгээ гэх аргын тусламжтайгаар судлаачид
судалгаанд оролцогчдын “хөгжмийн авьяас” тестийн оноо болон ген хооронд
хамаарал байгаа эсэхийг судалсан. Маш олон холбоо хамаарал илэрсэн. Үүнд:
Судлуулагчийн “хөгжмийн авьяас” тестийн оноо их байхын хэрээр маш өндөр мэдрэмж
(мэдрэмтгий) бүхий дотоод
чихний хэлбэрийн гентэй байсан. Мөн тархин дахь дуу боловсруулах байдал маш
нарийн бүтэцтэй байсан. Энэ судалгаа нь сонсголын эрхтэн хөгжмийн авьяас
илэрхэд чухал нөлөөтэй болохыг нотолсон анхны судалгаануудын нэг юм.
Ген ба Тархи
Өмнөх судалгаануудаар сонсголын эрхтэний ген нь дуу
чимээг хүлээн авч, задлан шинжилж, ямар төрлийн дуу чимээ вэ гэдгийг таниулан
ойлгуулдаг үүрэгтэй болохыг нотолсон. Энэ гений 7 нь дотоод чихэн дэх дун ясны
үслэг эсүүд бүрэлдэхэд ороцлдог. Дун яс нь дуу чимээний долгионыг мэдрэлийн
холбоос болгож өгдөг.
үргэлжлэл: www.setgel.org