Серена, Шарапова нар шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Серена, Шарапова нар шөвгийн наймд шалгарлаа

АНУ-ын Миамид үргэлжлэн явагдаж буй Sony Open tennis тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн найм тодорлоо. Тус тэмцээнд хамгийн олон удаа /6/ түрүүлээд байгаа дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс, хоёрт эрэмбэтэй БНХАУ-ын Ли На, ОХУ-ын Мария Шарапова(4) нарын шилдэг тоглогчид өрсөлдөгчөө хожсоноор шөвгийн наймд шалгарлаа.

Өнөө шөнө АНУ-ын Серена Уильямс тавд эрэмбэлэгдсэн Германы Анжилья Кербертэй, тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова Чехийн Петра Квитоватай тоглоно. Мария Шараповагийн хувьд тус тэмцээний шигшээд сүүлийн гурван жил дараалан шалгарахдаа Беларусын Виктория Азаренка, Польшийн Радваньска, АНУ-ын Серена Уильямс нарт ялагдаж байжээ. Серена, Шарапова нар өрсөлдөгчөө хожвол өнгөрсөн жилийн шигшээ тоглолт хагас шигшээд давтагдах юм.

Нөгөө хэсгээс тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн БНХАУ-ын Ли На Данийн Каролина Возняцки(10), гуравт эрэмбэтэй Польшийн Агнешка Радваньска Словакийн Доминика Цибулкова(11) нар шалгараад байгаа бөгөөд тэдний тоглолт маргааш болно.

5.4 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн наймд шалгарсан теннисчид 89 мянган ам.доллар хүртэж, чансааны 180 оноо хүртэж байна. Харин тэмцээний аварга 719 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 1000 оноо хүртэх юм.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж