Э.Мандахнаран эхний тойрогт тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Э.Мандахнаран эхний тойрогт тэнцлээ

Дэлхийн эмэгтэй даамчдын “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээн манай хойд хөрш ОХУ-ын Якутск хотноо эхэллээ. Олон улсын даамын холбооноос анх удаа зохион байгуулж буй тус тэмцээн энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг 12 даамчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Тус тэмцээнд манай улсаас улсын аваргын алтан медаль Э.Мандахнаран оролцож байгаа юм. Тэмцээнд оролцож буй тамирчид тойргоор тоглож, ялагчаа тодруулах бөгөөд эхний тойргийн тоглолтууд өчигдөр болж, Э.Мандахнаран Голландын тамирчин Нина Хоекмэнтэй тоглож, 1:1 харьцаатай тэнцсэн байна.

Дашрамд сонирхуулахад, тэмцээний шагналын сан 500 мянган рубль бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Андросов Иннокентий ажиллаж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж