практикийн IX бага хурлын ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.
НҮБ-аас 2014 оны “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус-эрчим хүч” уриан дор явуулахаар зарласан. Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 76 жилийн ой болон “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр БОНХЯ-аас “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний, онол практикийн IX бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хүрээлэн буй орчны бохирдлыг шийдвэрлэхэд Их, Дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготойгоор энэхүү бага хурлыг зохион байгуулжээ. Энэхүү бага хуралд Улсын болон хувийн их, дээд сургуулийн оюутнууд идэвхтэй оролцлоо.
BONAQUA брэнд нь бага хуралд идэвхтэй оролцож, усны асуудалд анхаарлаа хандуулан хөндөн ярьж байгаа оюутан залуусыг дэмжиж ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.
Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн IX бага хуралд оролцохоор Улаанбаатар, Эрдэнэт хотын сургуулийн 50 оюутан 1-р шалгаруулалтанд илтгэл ирүүлж, шалгаруулалтын комиссын дүнгээр 15 оюутны илтгэл шалгарч 2 дугаар шатанд оролцсон. Үүнд: ШУТИС, МУИС, ХААИС, Эрдэнэт хотын ШУТИС-ийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит техникийн сургууль, “Эко-Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургууль, Хууль сахиулахын их сургуулийн Хилийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, ЭМШУИС гэсэн нийт 18 сургуулиуд оролцлоо.