Соёл болон
амьдралын хүрээнд
зонхилж байгаа түр зуурын сонирхлыг моод гэнэ. Сэтгэл
зүйн онцлогоос хамаарч хувиран өөрчлөгдөж байдаг. Шинжлэх ухаан,
нийгмийн
өөрчлөлт хөгжил бүгд моодонд нөлөөлнө. ХХ зууны моодны онцлог гэвэл
амьдралын
хурд өөрчлөлттэй холбоотой гэж үздэг. Моодны ноёрхлын хэм өөрчлөлтөөр
нэг
сезонд хэд хэдэн урсгал гарч ирнэ. Аль ч нийгэмд ноёрхогч ангийн эрх
ашгийг
тодорхойлж байдаг.
Моод нь
хөгжлийн 3 үе шаттай:
1. Ардчилсан буюу зохион
бүтээлтийн үе
2. Чимэглэгч элементүүд
голчилсон үе
3. Хэт маяглалын үе
Хүний соёлын түвшин өндөр
байх тусам моодонд автдаггүй.
Моодны шинж
чанар:
– Моод нь тодорхой хэм хэмжээнд хүмүүсийн зан чанарын
илэрхийлэл болж байдаг.