Какурюүд цол олгох талаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Какурюүд цол олгох талаар хуралдана

Озэки Какурюү М.Ананд Осако хотод болсон мэргэжлийн сумо бөхийн макүүчи зиндааны барилдаанд 14 ялалт байгуулан түрүүлж, Эзэн хааны цом гардсан билээ.  

Хару башёгийн өмнө 28 настай М.Анандад ёкозуна цол олгож болох нөхцөлийг танилцуулж, цол горилогч буюу цунатори хэмээн  зарласан юм.  Ингээд тэрээр Сумогийн холбооноос тавьсан 13-аас дээш давж түрүүлэх болзлыг хангасан тул холбооны шат шатны байгууллагууд Какурюү М.Анандад амласан ёсоор ёкозуна цол олгох эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Тухайлбал, өчигдөр /III.03/ Шүүгчдийн зөвлөл хуралдаж, озэки Какурюүд мэргэжлийн сумо бөхийн дээд цол олгохыг санал нэгтэйгээр дэмжжээ. Харин ёкозуна сонгох Олон нийтийн зөвлөл өнөөдөр Токио хотын "Кокгугикан" ордонд хуралдаж байгаа бөгөөд Какурюү уг хуралдаанаас гишүүдийн гуравны хоёрынх нь саналыг авах ёстой юм.

Ингээд Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн Монголын дөрөв дэх бөх М.Анандад аварга цол өгөх эсэх асуудлыг ирэх лхагва гаригт болох Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Аваргуудын зөвлөл хурлаас эцэслэн шийднэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж