
2012 онд тус компанийн олон нийтэд танилцуулаагүй байсан Windows 8 үйлдлийн системийн зургуудыг уг блогчин блогтоо оруулсан ба түүнд мэдээлэл дамжуулсан ажилтныхаа нэрийг олохын тулд ийнхүү цахим шууданд нь нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор тус компанийн hotmail, outlook-ын хэрэглэгчид өөрсдийн хувийн захидал мэдээллийн нууцлалд санаа зовниж буйгаа илэрхийлж эхэлсэн байна.
Т.БИЛГҮҮН