Bluetooth-тэй ширээний чийдэн

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Bluetooth-тэй ширээний чийдэн

LG компани ухаалаг гар утастай хослон ажилладаг ухаалаг LED гэрэл бүтээжээ. Энэхүү гэрэл нь таны ухаалаг гар утсанд дуудлага ирэх, мэссэж ирэх зэрэгт дохио өгч анивчина, гар утаснаасаа удирдан унтрааж асаана, бүдэг тод зэргийг нь тохируулна, унтрах асах цагийг нь тохируулж бас болно.

Та хэрвээ Android 4.3 болон түүнээс дээшхи хувилбар, iOS 6 болон түүнээс дээшхи хувилбар бүхий үйлдлийн системтэй ухаалаг гар утастай бол уг гэрлийг утастайгаа холбон ашиглаж болох гэнэ.

Үнийн хувьд 32.40 ам.доллар ба худалдаанд гаргах хугацаагаа хараахан зарлаагүй байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж