С.Ганбаатар гарц олжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар гарц олжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар саарал ордонд сууснаасаа хойш мэдсэн, мэдэрсэн, ухаарсанбүхэндээ үндэслэж, эх орноо улс шиг улс болгохын тулд юу хийх хэрэгтэйг эрэлхийлсээр ирсэн.

Эрсний эцэст тэрбээр хайснаа олжээ. Түүний гарц нь “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” хэмээх ном юм. Тэрбээр энэхүү бүтээлийг туурвихын тулд хоёр гаруй жил зарцуулж, маш олон орны туршлагыг судалсан байна. С.Ганбаатар гишүүн судалгаагаа хөгжингүй орнуудын улс төр, уул уурхайн соёл дээр түлхүү үндэслэж хийсэн аж. Судалгааны үндсэн дээр тэрбээр номоо Баялгийн үндэсний үзэл, Цэвэр Засгийн газар, Шударга нийгэм гэсэн гурван дэд хэсэгт хуваасан бөгөөд улс шиг улс болж хөгжихийн тулд юун дээр түлхүү анхаарах ёстойг тус бүрчлэн онцолжээ.

Тухайлбал, Норвеги улсыг сонгодог жишэгэээ болгон авч чадвал Монгол Улс дэлхийтэй эн зэрэгцэж чадахыг тэрбээр баталсан байна. Норвеги бол манайх шиг байгалийн баялаг ихтэй улс. Улстөрчид нь байгалийн баялаг дээрээ тулгуурлан хэрхэн хөгжсөн талаарх баримтыг шигтгэж өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж