Өдөр нь нөхөр лүүгээ залгахад чанга
чанга инээсэн хүүхний дэргэд утсаа авав. Нэг л хайнгадуу би эргээд
залгая гэж инээд алдан хэлээд салгачихлаа. Ажил тарахийн хэрд залгалаа.
Гэртээ хариагүй л байна гэнэ.Өдөр хэнтэй хамт байсныг нь асуувал нэг
эрэгтэй хүний нэр хэлэв. Тэгээд юун хүүхэн инээгээд байсын гэвэл хэнтэй ч
байсан яадгын гэж доогтой нь аргагүй хэлэв. Нээрэн ч хэнтэй байсан
яахав. Хэнтэй ч байсан хүүхэн яаж ч чадахгүй юм чинь.

Утас гээч юмыг ямар амьтан
нь зохиосон юм бол доо.
Орой нь залгаад байхад
утсаа авахгүй, заримдаа таслаад, тэгж тэгж бүүр салгачихлаа. Нөгөө утас
нь авахгүй байж байж эгчийнх нь хүү авав.
-Ах хүргэн ахтай гарсан.
-Утас нь хэд билээ?
-Үгүй ээ, эмээтэй гарсан.
-Аан за. Тэгвэл ээж рүү ярия.
-Үгүй ээ. Алтансүхтэй / ажилынх нь залуу/
-Чи чинь юу яриад байгаа юм бэ, хэнтэй нь гарсын
тэгээд?
-Алтансүхтэй.