Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн


Дуучин Адель хүүгээ төрүүлснээс хойш уран бүтээлээсээ хөндийрч, сайн эхнэр, ээжийн үүргийг гүйцэтгэх болсон билээ. Олны хараанаас холдоод удаж буй Адель өнгөрсөн нэгдүгээр сард болсон 56 дахь удаагийн “Грэмми” наадмаас шагнал хүртсэн боловч өөрийн биеэр хүрэлцэн очоогүй. Гэтэл саяхан болж өнгөрсөн дэлхийн усны өдрөөр /III.22/ Твиттерт хэд хэдэн зургаа оруулсан нь том дуулиан дэгдээжээ. Зурган дээр Аделийн царай үнэхээр шөвгөр харагдах аж. Үүнээс үүдээд жиргээчдийн дунд Адель нүднээс гартлаа туржээ гэсэн яриа газар аваад байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж