Шинзо Абе Аннэ Франкийн музейд зочилжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Шинзо Абе Аннэ Франкийн музейд зочилжээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр /III.23/ Германы нацизмын үед амьдарч байсан еврей охин Аннэ Франкийн дурсгалын музейд зочилсон байна. Германы нацист дэглэмийн үй олон хохирогчдын төлөөлөл болсон Аннэ Франк охины музейд зочлох үеэрээ Шинзо Абе Токиогийн номын санд байсан охины тэмдэглэлийн дэвтрийн хуулбар хорлон сүйтгэгчийн гарт өртсөнд маш их харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрээр гэмт хэрэгтнийг барьж тодруулсан гэдгийг мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Шинзо Абе энэ ХХI-р зуунд өнгөрсөн зууны түүх давтагдахгүй байхыг хүсч, үүний тулд хариуцлагаа ухамсарлаж буйгаа илэрхийлсэн байна. Шинзо Абе Нидерландын нийслэл Амстердам хотноо Хойд Солонгосын асуудлаар АНУ, БНСУ-ын тэргүүнүүдтэй уулзахаасаа өмнө тус музейд зочилсон аж.

Аннэ Франк нь дэлхийн II-р дайны үед Амстердам дахь жижигхэн байранд хоёр жил нацистуудаас нуугдаж амьдарч байгаад баригдаж, 1945 онд “Берген-Бельзен” бөөнөөр хорих лагерьт амь үрэгдсэн юм. Энэ хугацаанд тэрээр өөрт тохиолдсон бүхнээ өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн нь өдгөө “Аннэ Франкийн өдрийн тэмдэглэл” гэдгээрээ алдаршжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж