“Black box”-ыг бэлэг “Хирснүүд”

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

“Black box”-ыг бэлэг “Хирснүүд”

Дэлхийн театрын урлагийн сод бүтээлүүдийн нэг Эжен Ионескогийн "Хирснүүд" жүжгийг “Black box” театрын уран бүтээлчид дэлхийн театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд үзэгчдэд толилуулхаар боллоо.

“Black box” театр нь дөрвөн сарын өмнө байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд 15 жүжигчний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж, гурван  жүжгийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа аж.  Тэдний шинэ уран бүтээлийн талаар тус театрын найруулагч  С.Мягмар "Хирснүүд жүжиг маань өнөөдөр манайд болж байгаа үйл явдлыг өгүүлнэ. Жаахан хийсвэр сэтгэлгээтэй. Аливаа эрх мэдэл мөнгө, эд хөрөнгө, албан тушаалаа алдахгүйн тулд хүмүүс нэг л өдөр хамгаалалт хийж эхэлдэг. Хамгаалалтын хамгийн эцсийн шат бол өнөөгийн энэ соёлжсон нийгэмд хууль.  Хуулийг өөрчилнө гэдэг бол хамгаалалт хийж байна гэсэн үг.  Хууль хэний эрх мэдлийн төлөө үйлчилж эхлэв гэдэг дээр асуулт гарч ирнэ. Энэ тухай л өгүүлсэн жүжиг юм" гэлээ. Жүжгийг “Black box” театрын тайзнаа бямба гаригийн 20.00 цагаас толилуулна. Мөн театрын уран бүтээлчид энэ жилийн “Гэгээн Муза” наадамд "Хирснүүд" жүжгээ өрсөлдүүлэх ажээ.

Э.АРИУНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж