Ажил дээрээ эрч хүчтэй байдлыг мэдрэх нууц юу вэ?
Хараат бус байдал.
Та
машинаа хэдэн зуун километр унасныхаа дараа ямар нэг зүйл нэмэх хэрэгтэй гэж
төсөөлье. Та шууд унахаас өмнө илүү их түлш шахах хэрэгтэй байх. Тэгвэл та
түүнийг ашиглах уу? Тэгвэл та багтаа ч ижил нөлөө үзүүлэх ямар нэг зүйлийг өгч
болно. Энэ бол сонирхолтой ажил.
Бидний ихэнх нь ажлаа тансаг, ямар нэг зүйл нь тохилог байлгах сонирхолтой
байдаг. Гэхдээ энэ зүйл таны зочид буудлын дэрэн дээр шоколад байх хэрэггүйтэй
адил шаардлагагүй байж болно. Гэхдээ энэ бол таснаг байдлын тухай биш юм.
Үнэндээ бол хүчирхэг идэвхижүүлэгч. Судалгаанаас харахад хийж байгаа зүйлдээ
сонирхолтой байж, уг үнэ цэнэд нь итгэдэг байх нь хүндрэл бэрхшээл,
хүлээгдээгүй саад тотгорыг үл харгалзан урам зоригтой байх шилдэг арга юм
байна. Нэмж хэлэхэд ажилдаа сонирхолтой байх нь ядрахгүйгээс гадна эрч хүчийг
тань сэлбэж байдаг.
Калифорнийн их сургуулийн сэтгэлзүйчид судалгаандаа оролцогчдыг тодорхой хүч
шаардсан ажил даалгаж, дараа нь хүнд боловч сонирхолтой, харьцангуй амархан
ядардаг ажил хийлгэжээ. Тэрхүү судалгаагаар уйтгартай ажил хийсэн хүмүүсээс
илүү сонирхолтой ажил хийсэн хүмүүс илүү их хүчин чармайлт гаргаж, ажлаа сайн
хийсэн нь тогтоогджээ.
Бас нэгэн судалгаагаар судлаачид дэс дараалсан ямар нэг сонирхолтой зүйл дээр
ажиллах нь илүү сайн гүйцэтгэлийг бий болгодог нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл та
зөвхөн сонирхолтой ажил хийх хэрэггүй. Арай өөр ажил ч бас хийж болно. Энэ нь
эрч хүч дараа нь юу ч хийсэн бай нөхөгдсөөр байх болно.
Хэрэв танай баг уйтгартай, урам зориггүй болсон үед ажлаа илүү сонирхолтой
болгохын тулд юу хийж болох вэ? Сонголтын туршлага. Хүмүүс бие даасан хараат
бус байдлыг мэдэрсэн үедээ ямар ч зүйлийг хийж байхдаа цаанаасаа л сонирхолтой
болдог. Хараат бус байдал бүтээлч байдлыг ч бас нэмэгдүүлнэ.
Ажлын байран дээрх хараат бус буюу бие даасан байдлыг бий болгох хэцүү байж
болох юм. Тэгвэл шударга хялбар байдлаар бий болгох сонголтыг мэдрэмжийг бий
болгох дараах гурван алхмыг ашиглаж болно:
Зорилгоо харамгүй хуваалц.
Нэгдүгээрт бөгөөд хамгийн тодорхой зүйл бол танай баг тэдний ажиллаж байгаа
зорилго яагаад үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид ихэвчлэн яагаад
тухайн ажил чухал эсвэл тухайн ажил “том зурагт” тохирч байгааг тайлбарлах цаг
гаргахгүйгээр юу хийх хэрэгтэйг л хэлдэг. Яагаад гэдэг нь тодорхой зүйл гэж
бодох хэрэггүй. Мессежийг тогтмол давтан өгч бай.
Багаа өөрсдийнх нь хувийн ажлаа хийхийг зөвшөөр.
Багийн гишүүддээ өөрсдийнх нь ажилладаг арга зам, эрхэмлэдэг зүйлс болон
чадваруудаа зохицуулахыг зөвшөөрснөөр тэдэнд хяналттай байх өргөн мэдрэмжийг
олгоно. Зарим хүмүүс төслийн ажил хийхээс өмнө маш их бэлтгэл ажил хийж,
дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргадаг бол зарим нь илүү одоодоо байх, аяндаа үүсч бий
болж байгаа ажлуудыг эрхэмлэдэг. Зарим нь байн байн эргэх холбоотой байж,
таниар шалгуулахыг хүсдэг бол зарим нь хэт их эргэх холбоотой байх нь тэдний
ажлын урсгалд саад болж, микро менежмент хийж байгаа юм шиг санагдах болно.
Багийн гишүүдээсээ эрхэмлэдэг хандлагыг нь асууж, боломжтой бол тэдгээрийг нь
хүндэл. Хэрэв та тэдэнд чөлөөт удирдлагыг өгч чадахгүй бол хэрхэн үргэлжлүүлэх
талаар 2 сонголт өгөхийг хичээ. Үүнийг хийх боломжгүй бол дараагийн алхам
руугаа шууд ор.
Гадаад асуудал дээр ч сонголттой байлга.
Хэрэв та ямар нэг зорилго болон түүнд хүрэх аргачлалыг нь тайлбарлаж байгаа бол
багийн гишүүндээ тухайн ажлыг гадаад байдлаас нь харж шийдвэр гаргах сонголт
бий болгох мэдрэмж төрүүл. Жишээ нь, харилцаа холбоо, хамтын ажиллагааг
сайжруулах үүднээс хүн бүрийг багийн хуралд оруулах ёстой бол багийн
гишүүдтэйгээ 7 хоног тутмын хурлаар ямар сэдвээр хэлэлцэх, ямар төрлийн хоол
захиалах вэ гэдгийг шийдвэрлэ. Судалгаанаас харахад эдгээр шийдвэр нь
сонголт хийх мэдрэмжийг төрүүлнэ.
***
Та ажлын байрандаа эдгээр аргуудыг ашиглан сонголтын мэдрэмжийг хэрхэн бий
болгож байна вэ гэдэг дээр бодох цаг гарга. Ингэснээр та ажлыг илүү сонирхолтой
болгож, багаа илүү сайн “түлшээр” хангалаа гэсэн үг.—
Харин таны хувьд?
Та ямар нэг хэцүү зүйл дээр ажиллаж байгаа үедээ эрч хүчээ хэрхэн нөхдөг вэ?
Эх сурвалж: biznetwork.mn