Сэтгүүлчид БНСУ-д хөнгөлөлттэй эмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид БНСУ-д хөнгөлөлттэй эмчлүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэг болон боловсролын газартай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт, Монголын сэтгүүлчдэд хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, жилд 2 сэтгүүлчийг үнэ төлбөргүй иж бүрэн шинжилгээнд хамруулах, нүүр нь гэмтсэн нэг хүнийг гоо сайхны хагалгаанд үнэ төлбөргүй оруулах, сэтгүүлчдийн гэр бүлээс нэг хүүхэд болон залуу сэтгүүлчдээс Солонгосын Их дээд сургуульд, хэлний бэлтгэлд нэг жил үнэ төлбөргүй сургах зэрэг ач холбогдол өндөр, бодит ажил тусгадсан байна.

Л. ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж