
НЗДТГ, Мобиком корпораци “Ухаалаг төр” хөтөлбөрт
хувь нэмрээ орууллаа
Улаанбаатар хотын барилга, замын мэдээлэл бүхий аппликэйшнийг танилцууллаа.
Улаанбаатар хот, 2014.03.24 – Хотын дарга Э.Бат-үүл, Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар өнөөдөр Нийслэлийн иргэдийн танхимд олон нийтийн хэрэгцээнд зориулан “баяжуулсан хиймэл дүрслэл” технологид суурилсан дэлхийн хамгийн анхны авто зам, барилга байгууламжын аппликэйшнийг танилцууллаа. Мобикомтой хамтран хөгжүүлсэн, сүүлийн үеийн шинэ технологид суурилсан энэхүү аппликэйшн нь хэзээ ч хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл, хууль ёсны эсэх мэдээллийг иргэдэд олгох юм.

НЗДТГ болон Мобиком Корпорацийн хамтын хүчин чармайлтаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин Улаанбаатар хотыг харилцаа холбооны технологид суурилсан “УХААЛАГ ХОТ” болгоход нэг алхам ойртууллаа. Энэ гар утасны програм нь Улаанбаатар хотыг иргэдийн тав тухтай амьдралын хэрэгцээнд нийцсэн, илүү хариуцлагатай болгоход чиглэсэн томоохон ажил юм.
Энгийнээр хэлбэл иргэд ухаалаг гар утасандаа UB Construction аппликэйшнийг татаж авснаар өөрийн байгаа газарт хамгийн ойр баригдаж буй 10 хүртэл барилга, авто зам засварын мэдээлэл, тусгай зөвшөөрөл олголтын талаар мэдэж авна. Явагдаж байгаа замын ажил болон барилгын мэдээлэл аппликэйшн дээр харагдахгүй байвал тус байгууламж нь хууль бус байж ч болох тул иргэн энэ тухай мэдээлэл илгээх боломжтой. Гар утасны GPS буюу байршил тодорхойлогчийн тусламжтайгаар хууль бус барилгын байршил, солбицол, гэрэл зургийг илгээснээр НЗДТГ судалж үзэх бо авсан хариу арга хэмжээ, ажлаа оршин суугчдад тайлагнах болно. Мөн оршин суугчид ойр орчимдоо удаашралтай баригдаж буй зам засварын ажлыг мэдээлснээр түргэсгэх ч боломжтой юм.

Ийнхүү иргэн өөрийн амьдран суугаа орчинд барагдаж буй барилга, замын ажлыг хууль ёсны эсэхийг шалгах боломжтой болсноор Улаанбаатар хотын дэд бүтцийн ажилд шударга, ил тод байдлыг хангахад НЗДТГ-т туслах, хамтран ажиллах эрхийг нээж өглөө. Нэмж хэлэхэд Ухаалаг Улаанбаатар хотдоо илүү сайхан амьдрах боломжтойг мэдээллийн технологийн дэвшил харууллаа. Нээлтийн үеэр Мобикомын гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэлэхдээ “Төрийн зорилго зорилтот нийцсэн, Хотын захирагч Э.Бат-үүл даргын хүссэн зүйл өнөөдөр биелэлээ олоход Мобиком бодитой хувь нэмрээ оруулж чадсанд үнэхээр бахархаж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
