Эрчим хүчний яамнаас Усны үндэсний хороотой хамтран “Ус ба эрчим хүч” уриан дор Дулааны цахилгаан станц, Усан цахилгаан станц, Дулааны шугам сүлжээний усны хэрэглээ, усыг хэмнэх, зүй зохистой ашиглах талаар хэлэлцүүлгийг зохион байгуулж, шинэ техник технологи, туршлагаа солилцлоо. Хэлэлцүүлэгт “Монгол ус” ТӨҮГ, Усны үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтнүүдээс гадна эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд оролцож усны хэрэглээгээ хэмнэх талаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулав.
Эрчим хүчний үйлдвэр, компаниуд усыг хэмнэх зорилгоор олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгааг ЭХЯамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Түлш, дулааны хэлтсийн дарга Т.Батдондог илтгэлдээ дурдаж байлаа. Дулааны цахилгаан станцууд усны хэрэглээнд хяналт тавихын тулд цех бүрт хэмжүүр байрлуулж, зуухны үнс барих төхөөрөмжид үнсэн сангийн тунгаагдсан усыг дахин ашиглах, цацруулах бассейныг алдагдал багатай хөргөх цамхагаар солих, хөргөх цамхагуудад засвар шинэчлэлтийг хийж усны зарцуулалтыг бууруулах зэрэг арга хэмжээ авч байгаа аж.
Тухайлбал, Дарханы дулааны шугам сүлжээ ХК болон Багануурын дулааны станц нь дулаан хангамжийн нээлттэй системийг хаалттай системд шилжүүлсэн, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”, “Даланзадгадын дулааны цахилгаан станц”, “ДЦС-4” ХК-иуд ус бэлтгэхдээ эсрэг осмосын төхөөрөмжийг суурилуулсан зэрэг бодит хэмнэлт байгааг усны мэргэжилтнүүд онцолж байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр “Усны эрчим хүч ашиглалт дэлхий дахинд ба Монголд” сэдвээр “Усны эрчим” ХХК-ийн захирал Б.Дагвадорж, Усны эрчим хүчинд ашиглаж байгаа шинэ технологийн тухай ШУТИС-ийн багш доктор, профессор Басандорж нар илтгэл тавьсан юм.
хэлэлцүүлгийн хөтөлбөр
№ | Агуулга | Илтгэл тавих байгууллага, албан тушаалтан | хугацаа |
1 | Төлөөлөгчдийг бүртгэх |
| 9.00 – 9.30 |
2 | Нээлт | ТНБД Д.Дэлгэрцогт | 9.30 – 9.40 |
3 | ЭХС-ын усны хэрэглээ түүнийг бууруулах, | БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар | 9.40 – 10.00 |
4 | “ДЦС-3” ХК-ийн усны | “ДЦС-3” ХК-ийн төлөөлөл | 10.00 – 10.20 |
5 | Цайны завсарлага |
| 10.20 – 10.30 |
6 | “ДЦС-4” ХК-ийн усны | “ДЦС-4” ХК-ийн төлөөлөл | 10.30 – 10.50 |
7 | “УБДС” ХК-ийн дулааны | “УБДС” ХК-ийн төлөөлөл | 10.50 – 11.10 |
8 | Усны ЭХ ашиглалт дэлхий | “Усны эрчим” ХХК-ийн | 11.10 – 11.30 |
9 | Усны эрчим хүчинд ашиглаж | ШУТИС-ийн багш доктор, | 11.30 – 11.50 |
10 | Санал, асуулга |
| 11.50 – 12.20 |
11 | Өдрийн хоол /”ДЦС-4” |
|
|