Шингэрүүлсэн хийг сорж хэрэглэж байгаад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Шингэрүүлсэн хийг сорж хэрэглэж байгаад амиа алджээ

Баянгол дүүргийн XV хороо, 12 дугаар байрны ойролцоо гурван хүүхэд шингэрүүлсэн хийг сорж хэрэглэн,мансуурч байгаад нэг нь амиа алдсан байна. Тус байрны орчмын орон сууцанд амьдардаг Б, Х, Ц нар дэлгүүрээс ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий худалдан авч орцонд түүнийгээ сорж, хэрэглэснээр Б нь удалгүй гэнэт ухаан алджээ. Энэ үед найз нар нь тусламж дуудаж, Яаралтай тусламжийн төвийн машинаар эмнэлэгт хүргэсэн ч нас барсан аж. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр шингэрүүлсэн хийд хордож амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан талаар холбогдох байгууллагын эх сурвалж мэдээлж байна. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлстийн нэгэн ажилтны мэдээлснээр “Тус дүүргийн ерөнхий боловсролын нэгэн дунд сургуулийн 11 дүгээр ангийг хамт төгссөн 17- 18 настай Б нь урьд өдөр нь хий үнэрлэж туршсан тухайгаа Ц,Х нарт нийлж үнэрлэхээр тохиролцсон байна. Ингээд хажуугийнхаа дэлгүүрээс хий худалдан авч, хэрэглэж үзснээр нэг нь амиа алдсан хэрэг гарсан байна” гэлээ. Манай улсад зөвхөн өнгөрсөн жил хар тамхи мансууруулах бодистой холбоотой 10 хэрэг гарсан бөгөөд үүнд 38 хүн холбогдсон бол энэ оны эхний таван сарын байдлаар зургаан хэрэгт 27 хүн холбогдон шалгуулж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж