Ерөнхийлөгч Японыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Японыг зорьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Япон улсыг зорьжээ. Тус улсыг зорьсон нь Ерөнхийлөгч нурууны мэс засалд орохтой нь холбоотой юм.

Ерөнхийлөгч энэ тухай өмнө нь “Бидний амьдралын буруу хэвшил жишээ нь, ширээний ард буруу суух, багадаа ус зөөх, хүнд юм өргөх гээд олон хүчин зүйлээс нурууны өвчин үүсдэг юм байна. Удахгүй мэс засалд орохоор гадаадыг зорих байх” хэмээн хэлж байв.

Тодотгоход, дээрх мэс засал нь гадаадад эмчлүүлэх жагсаалтад багтдаг аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү албыг хашсанаасаа хойш Монголд хоёр ч удаа мэс засалд орж байжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж