М.Зоригт гишүүн шүлэгч болов

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

М.Зоригт гишүүн шүлэгч болов

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга төрсөнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүд М.Зоригтын далд авьяас илрэв бололтой. Тэрээр сумогийн аварга төрсөнд урамшин, зориулан цахим хуудсандаа нэгэн шүлэг тэрлэсэн аж.

“Мандах наран зүгийн нутгаас
Мадаггүй нэгэн аврага төрлөө
Томоос том наран манддаг нутгаас
Торойлгүй тэр аварга боллоо
Монголын мянга мянган ээжүүд
Сүүн цацлаа өргөж байна
Монголын мянга мянган аавууд
омогшин ярьж бахархаж сууна
Монголын мянга мянган гоо бүсгүйчүүд
Түүнийг бодон суугаа.
Монголын мянга мянган аргамаг хүлэг
Хамраа сарталзуулан дүүхэлзэж байгаа.
Наран улсын иргэд нээх их баярлаагүйл байх.
Нарантуулын иргэд харин баяралсан нь дамжигүй.
Наран улсын тэнгэр бүрхэг үүлтэй байсан ч
Нарлаг монголын тэнгэр бөртийх үүлгүй цэлмэг байлаа”
хэмээсэн байна. Дуулдаг, бүжиглэдэг авьяаслаг гишүүдийн эгнээнд ийнхүү шүлэгч М.Зоригт нэмэгдэн орж ирлээ.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж