
П.Батсайхан нь 2006-2008 оны хооронд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байснаас гадна Монголд хэрэгжсэн Мянганы сорилтын сангийн дэд бүтцийн төслийн ахлагчаар ажиллаж байжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК нь шинэ төмөр замын төсөлд оролцож байгаа бөгөөд арваад зүтгүүр, 200 орчим вагонтой, зам засварын машин, Замын-Үүдэд Япон улсын хөрөнгөөр баригдсан шилжүүлэх ачих байгууламж хөрөнгийн бүртгэлд нь байдаг талаар Төмөр замын инженерүүдийн холбооноос мэдээллээ. Ийнхүү уг өндөр хариуцлагатай албан тушаалд Пүрэвсамбуу овогтой Батсайханыг томилсон байна.
У.БОЛОР