Зам тээврийн яам, Монголын авто замчдын холбоо хамтран “Road Expo 2014 Mongolia” үзэсгэлэн, чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ 2014 оны 03-р сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хас Банк, Тэнгэр Санхүүгийн нэгдлийн групп компаниуд болох ХасЛизинг, Тэнгэр даатгал компаниудтай хамтран тус үзэсгэлэн, чуулга уулзалтыг 2 дах жилдээ ивээн тэтгэж, зам тээврийн салбарын бизнес эрхлэгчдэд бизнесийн онцлогт нь тохирсон санхүүгийн цогц үйлчилгээг газар дээр нь бодитойгоор хүргэн ажиллалаа.
Энэ удаагийн арга хэмжээний бас нэгэн онцлог нь ХасБанк,Монголын автозамчдын холбооХамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан явдал юм.
Энэ удаагийн арга хэмжээний бас нэгэн онцлог нь ХасБанк,Монголын автозамчдын холбооХамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан явдал юм.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Авто замын салбарыг дэмжин хөгжүүлэх, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тулгарч буй санхүүгийн асуудлуудыг нээн илрүүлэх, түүнийг даван туулахад боломж бололцоог бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэхэд талууд хамтын ажиллагааг уялдуулан зохицуулахад оршиж байгаа юм.