Фото: sundayworld.com
Мексикийн Сити хотын хянан өнгөрүүлэх цэг дээр тоть эзнээ согтуу гэж цагдаад мэдээлсэн гэнэ. Замын цагдаа машинд шагайхад тоть жолооны ард байсан эзнээ согтуу гэжээ. Шувуу “тэр согтуу” гэж хэд хэдэн удаа хашгирсан байна.
Цагаагийнхан машинд өөр хүн байна гэж эхлээд бодсон ч зөвхөн тоть л байжээ. 49 настай Гильрьмо гэгч жолоочийг шалгахад согтуу байсан учир эрүүлжүүлэхэд авчирсан бөгөөд шувууг амьтны асрамжийн газар өгчээ. Хэд хоногийн дараагаас тотийг өөр орчинд амьдарч чадахгүйг мэдэрсэн амьтны асрамжийн төвийнхөн шувууг эзэд нь буцаан өгчээ.
Ш.ШАРХҮҮ