Фото: Tucson Police Department
АНУ-ын Аризона мужийн оршин суугч банк дээрэмдэхдээ чихуахуа нохойгоо авч явжээ гэж UPI мэдээлэв. Тэрээр Тусон хотын Chase Bank банкыг дээрэмдсэн байна.
Цүнхэндээ нохойгоо хийсэн тэрээр кассчинд дөхөн очоод мөнгө нэхэхдээ ямар нэгэн заналхийлэл хийгээгүй бөгөөд галт зэвсэггүй байжээ. Харин нохой нь дээрмийн үеэр ямар байсан талаарх мэдээлэл гараагүй байна. Цагдаа нар нохойтой дээрэмчинг эрэн сурвалжилж байна.
Амьтад ямар нэгэн хэрэг гарахад эзнээ даган явдаг тохиолдол нилээдгүй байдаг. Жишээлбэл, нэг илжиг эзнээ дээрэм хийх үеэр чанга орилон “өөрийгөө дээрэмд оролцож буйгаа” мэдээлж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР