1939 онд байгуулагдсанаас хойш поп, рок, блюз, каунтри, латино, индиэ, жазз гээд бүхий л урсгал чиглэлийн 475.000 гаруй дуучин, хөгжимчин, ая зохиогчийг эгнээндээ нэгтгэж, тэдний 6.5 сая бутээлийн ашиглах эрхийг дэлхий даяар түгээн, хамгаалдаг уг байгууллага нь Монголын үндэсний соёл урлагийн нэгдлийг дэлхийд таниулах Монголын зохиогчийн эрхийн асуудлыг шинэ түвшинд хүргэсэн “Ethnosphere” төсөлтэй хамтрахаар болж буй нь яахын аргагүй анхаарал татаж буй явдал юм.
Элтон Жон, Эрик Клептон, Стинг, Селин Дион, Женнифер Лопез, Мэриа Кэри, Жанет Жексон, Риана, Шакира, Лэди Гага, Пинк, Мароон гээд BMI-тэй хамтран ажилладаг супер оддыг нэрлээд дуусахгүй. Хамгийн чухал нь, тэд гишүүдээ өөрсдөө сонгодгоос биш элсэе гэсэн хүн бүрийг эгнээндээ нэгтгэдэггүй. Тэгэхээр чадварлаг, мэргэжлийн уран бүтээлчид л тэдний хараанд өртөх боломжтой аж.