
“Хэрэв Саакашвили Гүржид ирэхгүй бол хуулийн дагуу түүнийг эрэн сурвалжлах болно. Өнөөдөр тэр Гүржийн ердийн нэг иргэн. Маш хүнд хэргээр түүнд тавих асуудал прокурорт байгаа. Ирээд хариулт өг” хэмээн Засгийн газрын тэргүүн мэдэгдэв.
Ерөнхий прокурорын газраас арван эрүүгийн хэргээр гэрчийн мэдүүлэг авахаар өмнө нь Саакашвилийг дуудсан байна. Тухайлбал, 2005 онд ерөнхий сайд Зураб Жванийн амь үрэгдсэн хэргээр түүнээс мэдүүлэг авах гэжээ.
Одоо Михаил Саакашвили гадаадад байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР